VAR систем - Видео туслах шүүгч Дэлхийн аваргын үеэр хэрхэн ажиллах вэ?
Энэ жилийн ДАШТ-ын тэмцээн түүхэнд үлдэх технологийн шийдэл ашиглах болсныг Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) албан ёсоор зарласан. Тодруулбал, Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр видео- туслах шүүгч буюу тоглолтын үеэр дүрс бичлэгийг ухрааж үзэх "VAR" систем бүтэн багийн бүрэлдэхүүнээр хяналтын шатны оролцоотой ажиллах юм.
VAR систем - видео туслах шүүгчийн талаар таны мэдлэгт нэмэр болох ТАВАН мэдээлэл:
1. Видео- туслах шүүгчийн систем ДАШТ-ий 64 тоглолтод бүгдэд нь ажиллана.
2. Видео- туслах шүүгчийн багийн бүрэлдэхүүн нь Москва хотод байрлах тусгай өрөөнд төвлөрч ажиллах ба харуул хамгаалалт, технологийн өндөр нарийвчлалтай системд тулгуурлан ажиллана.
3. Видео-туслах шүүгчийн баг нь тоглолтын үеэрх шууд дамжуулалтын өндөр нягтрал бүхий таван дүрс бичлэгийн камер болон зөвхөн Видео-туслах шүүгчдэд зориулсан тусгай хоёр дүрс бичлэгийн камерыг ашиглах боломжтой.
THE VAR TEAM (Видео туслах шүүгчийн баг)
Видео-туслах шүүгчийн багийн бүрэлдэхүүн нь - AVAR1, AVAR2, AVAR3 гэсэн код бүхий гурван үндсэн шүүгч, нэг хяналтын шатны ажилтантай байх болно. Энэ дөрвөн шүүгч нь ОУХХ-ны албан ёсны үнэмлэх, зэрэг дэв бүхий ажилтан байна.
Тэд тоглолтын явцад өөрт хуваарилагдсан дэлгэцийг нарийн хянах бөгөөд талбайн шүүгч эргэлзээтэй шийдвэр гаргасан гэж үзвэл нэгдүгээр AVAR1 шүүгчийн бүрэлдэхүүний ахлагч тэр даруй талбайн шүүгчийн бугуйнд байрлах хүлээн авагч руу ДҮРС БИЧЛЭГИЙГ УХРААЖ ҮЗЭХ-ийг санал болгох хүсэлт илгээнэ.
Тоглолтыг шүүж буй талбайн шүүгч уг хүсэлтийг ямар ч тохиолдолд хянаж үзэх ба дүрс бичлэгийг ухраахтай холбоотойгоор БИЕ ДААЖ шийдвэр гаргахгүй.
"Урьд нь талбайн шүүгч нь хажуугийн шүүгч, хаалганы дэргэдэх туслах шүүгч нараас илүү эрх эдэлдэг байсан бол одоо Видео-туслах шүүгчийн бүрэлдэхүүнтэй зөвлөлдсөний үндсэн дээр ЕРӨНХИЙ шийдвэр гаргана" гэж ОУХХ-ны "Video assistant referee"-н шинэчилсэн дүрэмд заажээ. Ингэснээр VAR TEAM илүү ач холбогдолтой байх юм.