2018 оны Пулицерийн шагналын эзэд тодорлоо

2018 оны Пулицерийн шагналын эзэд тодорлоо


7 жил

  Жил болгон сэтгүүлзүй, хэвлэл, уран зохиол, хөгжмийн бүтээлд олгодог Пулицерийн шагналын эздийг тодруулдаг. Өчигдөр 2018 оны шагналтнуудыг зарласан байна. Уг олон улсын шагналыг 1917 онд Унгар гаралтай Америкийн иргэн Жозеф Пулицер бий болгосон юм.

Энэ  жил   Холливудын нэрт  продюсер Харви Вайнштейний нэр холбогдсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийг анх нийтэд  дэлгэсэн "Нью-Йорк таймс" сонин болоод "Нью-Йоркер" сэтгүүл "Олон  нийтийн  төлөө  хүчин  зүтгэгчид" номинацаар энэ шагналыг хүртсэн байна. Хэвлэл мэдээллийн энэ байгууллагууд   бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар анх зоригтойгоор нийтэлж, АНУ төдийгүй дэлхий даяар ийм хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэх уриалгад олныг нэгтгэхэд  хувь нэмрээ оруулсан хэмээн ийнхүү үнэлэгдсэн  байна.

Түүнчлэн, "Вашингтон пост"-ынхон сенатад нэр дэвшин өрсөлдсөн Рой Мурын бэлгийн дарамтын талаар нийтэлснээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн номинацад   Пулитцерийн шагналыг хүртлээ. Гэрэл зургийн мэдээний төрлөөр Мьянмарын үндэсний цөөнхийн  талаарх  сурвалжилгаараа Ройтерс шалгарч Пулитцерын шагналтан боллоо.

Харин дотоод улс  төрийн сэдэвтэй  шилдэг материал номинацад ОХУ, АНУ-ынЕрөнхийлөгчийн сонгуульд  нөлөөлсөн гэх асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга нийтэлсэн "Нью-Йорк Таймс",  "Вашингтон  пост"  шалгарч, Пулитцерын  шагнал хүртэхээр болсон байна. Түүнчлэн Калифорн мужийн Санта Роза хотын "The Press Democrat" сонин  тус мужид гарсан ойн  түймрийн  талаарх мэдээллийг  шуурхай  дамжуулж  байсныхаа төлөө  Пулитцерын  шагналын эзэн  болжээ. 

Пулитцерын шагналын уран  сайхны  шилдэг  бүтээлийн эзнээр хайр дурлалд  насны хязгаар үгүйг  өгүүлсэн номын зохиогч Эндрю Шон Грир хүртсэн байна. Америкийн түүхийн  ном номинацад  Мексикийн булан,  Америкийн далай тэнгисийн  түүх номыг бичсэн  Жек  Дэвис  тэргүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү