Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд: таваас дээш гоол хийсэн нийт 59 тоглогч байдаг байна. Жагсаалтыг өдгөө 39 настай Германы тоглогч Мирослав Клозе 24 тоглолтод 16 гоолыг хийснээр тэргүүлж байна. Харин удаах байранд Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналду 19 тоглолтод 15 гоол хийснээр дэд байранд бичигдсэн байна.
Харин одоогийн алдарт хөлбөмбөгчин Месси нь 14 тоглолтод таван гоол оруулснаар 59-р байранд эрэмбэлэгдэж байгаа. Харин Кристиан Роналду гурван гоолыг хийсэн байгаа юм.