"АЛТАН ДАГИНА" дэлхийгээр аялаж явна

"АЛТАН ДАГИНА" дэлхийгээр аялаж явна


7 жил

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан Дагина" цом дэлхий даяар аялах аялалаа нэгдүгээр сарын 23-нд Шри Ланк улсын Коломбо хотоос эхэлсэн бөгөөд өнөөдөр зургаа дахь улсдаа очсон байгаа билээ. 

Тав дахь газраар Макао хотод нэгдүгээр сарын 29-нд "Алтан Дагина" айлчилсан бөгөөд өнөөдр Тонго улсад яваа юм. "Алтан Дагина" нийт 53 орны 91 хотоор аялах бөгөөд Английн хөлбөмбөгийн домог Жеофф Хурст болон алдарт Андре Пирло нар энэ аялалыг удирдаж яваа. 

Энэхүү алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн бөгөөд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл улсын Ерөнхийлөгч нар л энэ цомд гар хүрэх эрхтэй байдаг юм байна.

Харин манай улсад уг ДАШТ-ий алтан цом 2018.04.23-нд ирэх хуваарьтай байна. Энэхүү аялал 6 сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орсоноор өндөрлөх юм. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү