Г.Ариунбаатар, Ө.Уянга нар "Тоска" дуурьт дуулна

Г.Ариунбаатар, Ө.Уянга нар "Тоска" дуурьт дуулна


7 жил

Буриадын дуурь, бүжгийн үндэсний театрт энэ сарын 18-нд тавих “Тоска” дуурийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлохоор болжээ.

Дуучин Ө.Уянга Буриадын театрт 2015 онд тавьсан Ж.Пуччинийн “Тоска” дуурьт дуулж байсан бөгөөд ОХУ-ын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байсан байна.

Тухайлбал, “Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова “Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай юм. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” хэмээн нийтлэл бичиж байжээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү