Camila Cabello яагаад Fifth Harmony-ыг орхисон шалтгаанаа хэллээ

Camila Cabello яагаад Fifth Harmony-ыг орхисон шалтгаанаа хэллээ


7 жил

Camila Cabello жил гаруй хугацааны дараа яагаад охидын хамтлаг Fifth Harmony-г орхисон шалтгаанаа тайлбарлалаа. Fifth Harmony 2012 онд АНУ-ын X-Factor-ын үеэр байгуулагдсан хамтлаг юм. Camila Cabello 2016 оны 12-р сард хамтлагаа орхисон. Тэрээр 1-р сарын 12-нд өөрийн анхны соло цомог Camila-г гаргасан.

Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагандаа тэрээр “2015 онд Shawn Mendes-тэй хамтран гаргасан  ‘I Know What You Did Last Summer’ дуу хамтлагийн дунд түгшүүр авчирсан. Хамтлагийн дууны үг зохиолтонд оролцмоор байсан ч зөвшөөрөөгүй. Миний эргэн тойрны хүмүүс өөрийнхөө хөгжмийг бүтээж эрх чөлөөтэй байсан. Би ч гэсэн тэгмээр байсан ч болоогүй. Ганцаараа уран бүтээл гаргах, хамтлагт байх 2-ыг хамт хийж болохгүй нь тодорхой болсон” гэж хэлжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү