https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
65 настай эр амиа хорлох гэж байсан ч тэрээр тэрбумтан болсон

65 настай эр амиа хорлох гэж байсан ч тэрээр тэрбумтан болсон


7 жил

  Колонел Сандерс буюу KFC түргэн хоолны газрын үүсгэн байгуулагчийн түүх. Түүнийг 5 настайд нь эцэг нь нас баржээ. 16 настайдаа сургуулиасаа завсардсан. 17 насанд хүрэхдээ тэр аль хэдийн 4 ажлаас халагдсан байв. 18 насандаа гэрлэсэн. Мөн 18-22 насандаа төмөр замын кондуктор хийж байсан ч дахиад л халагджээ. Удалгүй цэрэгт явсан боловч мөн л бүтэлгүйтэн тэнцсэнгүй. Хуулийн сургуульд шалгуулсан ч бас л тэнцээгүй байна. Дараа нь даатгалын төлөөлөгч болсон ч амжилтанд хүрсэнгүй.
Харин тэрээр 19 насандаа аав болсон ч 20 настайд нь эхнэр нь хүүхдийнх нь хамт түүнийг хаян явсан. Тэрээр тогооч болон нэгэн жижиг кафед аяг угаагчаар оров. 
Хүүхдээ эхнэрээсээ хулгайлсан ч бүтэлгүйтэн баригдсан эцэст эхнэрээ ятгасны хүчинд эргэн хамт амьдрах болжээ.
Үүний эцэст 65 насандаа тэтгэвэрт гарсан бөгөөд тэтгэвэрт гарсан эхний өдрөө засгаас 105 долларын чек авчээ. Энэ нь засаг түүнд үүнээс илүү өгч чадахгүй гэж байгаа мэт санагдаж. Ингээд тэрээр эцсийн эцэст сэтгэлээр унан амиа хорлохоор шийдээд нэгэн модны дор сууж, сүүлчийн гэрээслэлээ бичиж эхэлжээ. Гэрээслэлдээ тэр амьдралынхаа туршид юунд хүрч болох байсан талаараа бүгдийг бичив. Ингээд бичиж байхдаа өөрөө хийж амжаагүй ямар их зүйл үлдээж байгаагаа ухаарсан байна.
Өөрийнх нь таньдаг бүх хүмүүсээс хамгийн сайн хийж чаддаг НЭГ л зүйл байдгийг тэр мэддэг байв. Энэ бол хэрхэн амттай сайхан хоол хийх чадвар байлаа.


Тэгээд тэрээр 87 доллар зээлж, өрөө дараад, өөрийн мэдэх жороороо тахиа шарж, Кентаки тосгоны айлуудаар хаалгыг нь тогшин, түүнийгээ зарж эхэлсэн байна. Тэр энэ үед аль хэдийн 65 настай, амиа хорлохоор шийдэн гэрээсээ бичихээр сууж байсныг санаарай.


   Ингээд Колонел Сандерс 88 насандаа тэрбумтан болж Kentucky Fried Chicken (KFC)-ийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байлаа.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү