Монголчуудын сайн танил Гиллиганы арал цувралын од Боб Денвер 1935 оны 1-р сарын 9-нд АНУ-н Нью-Иорк хотод төржээ. Тэрээр 1957 оноос буюу 22 насандаа кино урлагт хөл тавьж, нийтдээ 40 орчим дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан юм. Харин алдартан маань 2005 оны 9-р сарын 2-нд буюу 70 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Амьд сэрүүн байсан бол Боб өнөөдөр 83 нас хүрэх байж.
Тэрээр жүжигчин болохоос өмнө хэсэгхэн хугацаанд бага сургуулийн математикийн багш хийж байжээ. Мөн дөрвөн удаа гэрлэсэн ба дөрвөн хүүхэдтэй. 1979 онд тэрээр 4 дэх удаагаа гэрлэсэн бөгөөд насан эцэслэх хүртлээ хамтдаа байсан юм.