Египет улс өнгөрсөн жилийн дайралтаас үүдэн онц байдал зарласан ба үүнийгээ дахин 3 сараар сунгахаар болжээ. Онц байдлаа 3 дахь удаагаа сунгаж байгаа ба сүүлд 10-р сард сунгаад байсан юм. Египетийн хуулиар онц байдлыг ганц удаа сунгах боломжтой ч шаардлагатай тохиолдолд ерөнхийлөгч дахин сунгах эрхтэй юм байна.
4-р сард Танта, Александра хотын сүмд Ирак, Сирийн террорист бүлэг бөмбөг дэлбэлж 45 хүний амийг эрсдүүлсэн. 5-р сард христийн шашинтай 30 хүн халдлагад өртөж амиа алдсан. Өнгөрсөн сард сүмд буудлага болж 9 хүн амиа алдаад байгаа юм.