Philips тархийг унтуулахад зориулсан чимээ гаргадаг толгойн даруулга гаргахаар болжээ. Хачирхалтай загвартай ч гүн унтаж байх үед даруулганы спикер чимээ гарган удаанаар сайхан амруулах чадвартай юм байна. Үүнийг нас ахиж буй хүмүүст гүн нойрсож ой санамжаа сайжруулахад нь туслана гэж үзжээ. Үүнийг энэ хавраас АНУ-д 399,99 доллараар зарж эхлэх юм байна.
