"Рок-н-роллын хаан" Элвис Преслигийн ганц охин Лиза Мэри Пресли 1968 оны 2-р сарын 1-нд мэндэлжээ. Тэрээр эцгийнхээ адил дуучин болсон бөгөөд өдгөө 50 нас хүрч байгаа билээ. Лиза Мэри Пресли нь Рок-н-роллын хааны ганц охиноор зогсохгүй Попын хаан Майкл Жейксоны анхны эхнэр юм.
Тэрээр 1974 онд анх Майкл Жейксонтой танилцаж байсан. Тэд 1992 оэы 11-р сараас эхлэн харилцаатай болэ эхэлсэн бөгөөд 1993 онд Жейксон хүчирхийллийн хэрэг болон эмийн нөлөөнд орж, эмчлүүлж байх хүнд үедээ утсаар Лизад гэрлэх санал тавьсан байжээ. Ингээд хосууд 1994 оны 5-р сард гэрлэж 1996 оны 8-р сард салцгаасан юм. Тэд хэдий салсан ч дөрвөн жилийн турш харилцаатай байсан хэмээдэг. Мөн тэдний гэрлэлтийн үед хүн бэрх асуудлууд нийлээдгүй байсан гэлцдэг.
Лиза Мэри Пресли 2003, 2005 онуудад хоёр цомог гаргасан бөгөөд тухайн үедээ Биллбоардын V , IX байруудад бичигдэж байжээ. Тэрээр хувийн амьдралын хувьд дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхэдтэй юм.