Цус сорогчийн өдрийн тэмдэглэл цуврал киногоор нэрд гарсан жүжигчин Нина Добрев буюу Николина Константинова Добрева 1989 оны энэ өдөр Болгарын София хотноо мэндэлжээ. Тэр Айкаранд Добрев хэмээх нэг ахтай. Түүний аав Константин Добрев нь компьютерийн мэргэжилтэн бөгөөд түүний ээж Майкла Добрева зураач. Нинаг бага байхад нь тэдний гэр бүл Канадын Торонто луу нүүн тэндээ суурьшсан байна.
Нина бага байхдаа балет, уран сайхны гимнастик зэргээр хичээллэдэг байжээ. Харин ахлах сургуулиасаа эхлэн жүжигчний дугуйланд суралцаж анхны гол дүрээ 2006 онд өсвөр насныхны тухай өгүүлэх драм төрлийн цувралд бүтээжээ. Тэрээр 2009-2017 онд хийгдсэн Цус сорогчийн өдрийн тэмдэглэл цувралд гол дүр Элена Гилберт, болон Катерин Пиерс, Амара нарын дүрийг бүтээсэн юм.
Нэг хэсэг Иан Сомехолдертэй үерхэж байсан ч тэд гэр бүл болох харилцаанд зөрчилтэй байснаар, Нина хувийн амжилтандаа анхаарах хэрэгтэй энэ харилцаанд бэлэн болоогүй гэсэн үүднээс салжээ. Хачирхалтай нь тэд үерхэж байсан талаар мэдээллээ википедияаас бүгдийг устгуулсан байдаг.