Тэртээ 1975 онд Латифын хүү болон мэндэлсэн Нурбулан энэ өдөр 43 нас хүрч байна. 2010 оноос эхлэн алиалагчаар ажиллаж эхэлсээр одоо “Латифын хүү” гэхээсээ илүү алиалагч Нураа гэж хүмүүст бие даан танигддаг болсон. Тэрээр бүгдийг багшгүй, ганцаараа сурсан ч цаашдаа багшлахаас илүү хүүхдийн жүжиг тоглон, найруулахаар зорьж байгаа гэж бидэнд өгсөн ярилцлагандаа дурьдаж байсан юм.
Өдгөө 40нас хэдийнэ гарсан ч хүүхэд шиг өхөөрдөм түүнийг харсан бүх хүн л инээд цацруулдаг. Ингээд Нураадаа төрсөн өдрийн мэндийг хүргэе.