Lana Del Rey "Radiohead"-ын зохиогчийн эрх зөрчсөн гэх заргад хариу өглөө

Lana Del Rey "Radiohead"-ын зохиогчийн эрх зөрчсөн гэх заргад хариу өглөө


7 жил

Lana Del Rey-ыг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн Radiohead шүүхэд өгөөд байгаа ба энэ талаар дуучин мэдээлэл өглөө. Энэ долоо хоногт түүнийг өөрийн ‘Lust For Life’ цомгийн ‘Get Free’ дууг 1993 оны хит дуу ‘Creep’-ыг хуулбарласан гээд байгаа юм. Мэдээллээр 2 талаас аль болох шүүх хуралд очихгүйгээр шийдвэрлэхээр оролдож байна гэсэн юм. Эх сурвалжаар Radiohead-ын баг мөнгө авах эсвэл дуу зохиогчийн жагсаалтанд орж рояалти авах сонирхолтой байгаа гэжээ.

 Харин дуучин Lana Del Rey өөрийн твиттер хуудсанд “Шүүхэд өгсөн гэдэг мэдээлэл үнэн. Миний дуу Creep-ээс санаа аваагүйг мэдэж байгаа ч Radiohead тийм гэж бодон ашгийн 100 хувь авахыг хүсч байна. Сүүлийн хэдэн сэр 40 гаруй хувийг авахыг санал болгосон ч зөвхөн 100 хувь авна гэсэн. Тиймээс бид шүүхээр асуудлыг шийдвэрлэнэ” гэж бичжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү