Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна.
Монгол хөгжмийн зохиолчдын нэн шинэ бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт нэгдүгээр сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.
ТХШ, АЖ Н.Жанцанноров, УГЗ Р.Ганбат залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын нэн шинэ бүтээлүүд тоглогдох юм.