Spotify твиттер хуудсандаа 70 сая сабскрайбертай болсноо мэдээллээ. 7-р сард 60 гаруй сая сабскрайбертай байсан юм. Spotify идэвхитэй хэрэглэгчдийн тооны талаар шинэ мэдээлэл өгөөгүй байна. 6-р сард 140 сая идэвхитэй хэрэглэгчтэй гэж байсан юм.
Spotify Sony Music, Universal Music Group, Warner Music Group нартай гэрээ байгуулснаар шинэ цомог гарсан даруйдаа стримин сүлжээнд хэсэг хугацаанд явуулахгүй байхаар болсон.