Польш улсад эмч нар илүү цагаар ажиллахыг эсэргүүцсэнээс зарим эмнэлгийн үйл ажиллагаа зогсоод байна. Польш улсын эрүүл мэндийн сайд 88 мянган эмчийн 3500 нь долоо хоногт 48 цагаас дээш ажиллах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэжээ. Эсэргүүцэгчид 5000 эмч гэсэн тоог гаргаж ирсэн ба эрүүл мэндийн сайдыг Польшийн эрүүл мэндийн санг хурдтай сайжруулахыг шаардаж байгаа юм.
