Үндэсний шинэ судалгаагаар өнгөрсөн жилд 10 залуу үеийнхний нэг нь орон гэргүй байж үзсэн гэжээ. Энэ нь 18-25 насны 3,5 сая хүн машин, хоргодох газар унтаж байсан гэсэн үг юм. Чикаго их сургуулийн залуу бодлогын төвөөс явуулсан судалгаагаар 13-17 насны 30 өсвөр насныхны нэг нь орон гэргүй байж үзсэн гэсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс байрлах газар олоогүй оюутан, төгсөгч, ажилтай залуус байжээ.
