Энэтхэгийн батлан хамгаалах яам Израйл, ОХУ-тай томоохон гэрээ хийхээр болжээ. Эхнийх нь мягмар гарагт мэдээлсэн ба Израйл улсаас 72 сая долларын үнэ бүхий 131 пуужин авахаар болжээ. Харин ОХУ-тай 188 сая долларын үнэ бүхий 240 тэсрэх бөмбөг авахаар болжээ. Энэтхэг улс 2014 онд ерөнхий сайд Нарендра Моди эрх мэдэл авснаас хойш томоохон цэргийн гэрээ байгуулж байгаа юм.
