Green Day хамтлагийн гоцлол Billie Joe Armstrong Дональд Трампын дэмжигчдийг өөрийнхөө хамтлагийн хөгжмийг сонсохыг боль гэжээ. Тэрээр Трампын Хойт Солонгосын удирдагч Ком Жон Ин-ы талаар өөрийнх нь цөмийн зэвсэг илүү том хүчтэй гэсэн жиргээг шүүмжлээд байсан юм. Армстронг Трампын жиргээг скриншот хийн инстаграмдаа оруулсан ба зарим фенүүд Трампыг дэмжих эрх хүмүүст бий гэсэн байна. Түүнд хариу болж дуучин миний инстаграмаас хол бай эргэж битгий ир миний дууг ч битгий сонс гэжээ.
