https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
АНУ-д 35 автомашиныг хамарсан осол гарчээ

АНУ-д 35 автомашиныг хамарсан осол гарчээ


7 жил

   АНУ-д сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орж цаг агаар эрс хүйтэрч байгаа билээ. Цаг агаарын энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлаас болж Нью Йорк мужийн Баффало хотод 35 машиныг хамарсан зам тээврийн том осол гарчээ. Цасаар шуурч зам халтиргаатай болсны зэрэгцээ үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна. Зам дээр 20 суудлын машин, 10 ачааны машин ар араасаа мөргөлдөж, хүний амь нас хохирсон байна. Мөн нэг хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

АНУ-ын зүүн хойд хэсэг, Канадын зүүн хэсэгт цасан шуурга үргэлжлэн шуурч, хүйтний эрч -35 хэм хүрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа аж. 

Үүгээр ч зогсохгүй хөлдөж үхсэн далайн үнэг гэдэг акула загасыг АНУ-ын Атлантын эргээс олжээ. Өмнө байсан мэдээгээр Массачусетс мужид  арванхоёр сарын жилийн дундаж хэм нь -2 градусаас бууж байгаагүй. Гэвч хамгийн сүүлд тус мужид -20 градусын хүйтэн байжээ. Үнэгэн акул буюу далайн үнэг загас халуун ба бүлээн устай бүсэд гол төлөв 500 метрийн гүнд амьдардаг. Эргийн орчимд эсвэл усны дээд давхрагад гарч ирэх нь ховор гэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү