Телевизийн дуртай цувралаа үзэхэд хэр их хугацаа зарцуулсныг онлайнаар бодож гаргадаг тооны машин гарчээ. Томоохон 50 цуврал буюу American Horror Story, The Simpsons, Curb Your Enthusiasm, Dr Who, Friends, Game Of Thrones, Mad Men, The Walking Dead, Parks And Recreation зэргийн датаг цуглуулсан байна.
2017 оны дунд хүртэл хэдэн цуврал анги гарснаар тооцогдох юм. Тухайлбал Симпсоныхон цувралын 618 ангийг үзсэн бол тэр нь 229 цаг буюу 9,5 өдөр зарцуулсан гэсэн үг. Агуу тэсрэлтийн онолыг үзэхийн тулд 3,3 өдөр хэрэгтэй байна.