Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болжээ.
Энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан өнөөдөр хэмээн мэдэгдсэн байна.
Э.Макрон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар манай өмнөд хөршид айлчлах гэж байгаа гэдгийг “Синьхуа” агентлаг онцолжээ.
Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ оны эхний хагаст багтаан ОХУ-д айлчилна гэдгийг өнгөрсөн оны аравдугаар сард Элиссэйн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Түүнийг ирэх тавдугаар сард болох Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож магадгүй гэсэн таамаг ч олон нийтийн дунд гарсан билээ.