“Ромео, Жульетта" дахин тайзнаа

“Ромео, Жульетта" дахин тайзнаа


7 жил

Алдарт У.Шекспирийн сор бүтээлүүдийн нэг “Ромео, Жульетта”-г УДЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын төрийн соёрхолт Н.Наранбаатар одоогоор хамгийн сүүлчийнх буюу гурав дахь найруулагч нь болоод байгаа билээ. Тэгвэл тус жүжиг энэ сарын 26-28-нд тус тайзнаа дахин тоглогдох гэж байна. Тэрбээр театрынхаа залуу жүжигчдийг тоглуулж, ямархан авьяастайг үзэгчдэд харуулсан юм.

Энэхүү бүтээл нь хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдсээр авай.  

Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлсээр ...

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү