Израйлын зам тээврийн сайд Йерусалемын доор галт тэрэгний туннел байрлуулан Трампын нэрээр нэрлэх сонирхолтой байгаагаа хэлжээ. Тэрээр лхагва гарагт энэ талаар мэдээлсэн ба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Йерусалемыг Израйлын нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг хүндэтгэн ийм алхам хийх гэж буйгаа хэлжээ. Туннел, буудал нь дараа жил нээгдэхээр төлөвлөсөн ба Тел Авив хоттой өндөр хурдаар холбогдох юм байна.
