JYP энтертайнмент охидын хамтлаг Miss A албан ёсоор тарсан болохыг мэдээллээ. Хамтлагийн гишүүн Fei JYP-тай 2016 оны 5-р сард, Suzy энэ жилийн 8-р сард гэрээгээ сунгасан бол Jia, Min нар гэрээгээ дуусгаад компаниас гарсан юм. Miss A хамтлаг 2010 онд хит дуу болох “Bad girl Good girl” дуугаар дэбют хийж байсан.
