25 жил хөлдсөн үр хөврөл мэндэлжээ

25 жил хөлдсөн үр хөврөл мэндэлжээ


7 жил

  1992 оны 10-р сарын 14-нд хөлдөөсөн үр хөврөл 25 жилийн дараа буюу өнгөрөгч 11-р сард Тина Бенжамин нарын гэр бүлд мэндэлжээ. Хэрвээ энэ үр хөврөл тухайн үедээ мэндэлсэн бол Тинатай үе тэнгийн найзууд байхаар байжээ. 

АНУ-ын Теннесси мужид 25 жилийн турш хадгалагдаж байсан үр хөврөлөөс эрүүл саруул хүүхэд мэндэлсэн талаар Ассошиетэд Пресс агентлаг мэдээлсэн юм.  Ингэснээр тус үр хөврөлөөс мэндэлсэн Эмма охин хамгийн олон жилийн дараа мэндэлсэн хүүхэд болж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Түүний ээж Тина  “Би одоо 25 настай. Хүүхэд маань хэрэв тэр үед төрсөн бол одоо бид сайн найзууд ч байж болох байсан гэж бодохоор итгэмээргүй юм. Би зөвхөн хүүхэдтэй болохыг л хүссэнээс дэлхийн дээд амжилт тогтоосон эсэх маань тийм ч чухал зүйл биш” гэж хэлжээ. Үүнээс өмнөх дээд амжилтыг 20 жил хадгалагдсан үр хөврөлөөс мэндэлсэн хүүхэд эзэмшиж байсан юм.

“Цасан хүүхдүүд” буюу үр хөврөл шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд гарсан хүүхдүүдийг эмч нар  хэмээн нэрлэдэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү