Умард Солонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгос руу зугтан гарчээ

Умард Солонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгос руу зугтан гарчээ


7 жил

   Умард  Солонгосын  бас нэг цэрэг  Өмнөд  Солонгосын нутаг дэвсгэрт  зутан  орж  ирсэн. Тэрээр  2 Солонгосыг заагладаг  цэрэггүй  бүсээр  манантай  байгааг далимдуулан Өмнөд руу зугтсан байна. Энэ  тухай  Өмнөд  Солонгосын  батлан хамгаалах яамнаас  албан ёсоор  мэдэгдсэнийг Ассошэйтэд  пресс  мэдээллээ.

Умард  Солонгосын  бага тушаалын  цэрэг  өглөөний  8  цагийн орчимд Өмнөд Солонгосын хамгаалалтын цэрэг  дээр ирсэн  байна. Энэ  удаад  Умард  Солонгосын  талаас түүнийг  хориглож  зогсоохоор гал нээгээгүй  байна.  Хилийн  цэргүүдэд  нь  ямар  нэгэн сэжигтэй  гэхээр  хөдөлгөөн ч илрээгүй  байна.  Өмнөд  Солонгосын  батлан хамгаалах яамнаас  Умардынг  цэрэг  оргон зайлсан  асуудлыг  мөрдөн шалгаж  эхлээд  байна. 

Ийнхүү 2017 он  гарснаас  хойш  Умардын  4  цэргийн албан  хаагч Өмнөд Солонгос  руу зугтан  гараад  байна. Үүнээс өмнө 11 р сарын 13-ны  өдөр  Умард  Солонгосын  цэрэг  Панмунжон  хотоос  холгүй  хилээр  зугтан  гарч  яваад  умардын  цэргүүддээ  буудуулж  5  шархадсан байсан  юм.  Өмнөд Солонгосын  Сөүл  хотын  эмнэлэгт түүнийг  яаралтай хүргэж  хагалгаануудыг  амжилттай  хийсэн бөгөөд түүний биеийн байдал  эрс сайжраад  байгаа юм. 

Умард  Солонгосоос  жилдээ  мянга гаруй  хүн Өмнөд Солонгос  руу  зугтан  гардаг  байна. Гэхдээ харуул хамгаалалт  өндөртэй  цэрэггүй  бүсээр зугтах тохиолдол  маш цөөн  гардаг  байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү