Англи улсад орон гэргүй байдал хямрал үүсгээд байна

Англи улсад орон гэргүй байдал хямрал үүсгээд байна


7 жил

Англи улс дахь орон гэргүй байдал хямрал үүсгээд байгаа ба 120 мянга гаруй орон гэргүй хүүхэд онцгой байдлын байшинд буюу дотуур байрт амьдарч байгаа гэсэн тооцоо гарчээ. Английн гудамжинд 9000 гаруй хүн байгаа нь 2011 оноос хойш 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 78 мянган гэр бүл орон гэргүй байна гэж мэдээлжээ. Орон гэргүй хүүхэд сургуулиа тасалдах нь их байдаг байна.

Түрээсийн төлбөр Англид 2010 оноос хойш цалингаас 3 дахин хурдан нэмэгджээ. Худалдан авах боломжтой байшингийн дутагдал, түрээсийн төлбөрийн нэмэгдлээс болоод орон гэргүй хүний тоо нэмэгдэж байна гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү