Энэхүү гацуур мод нь Рио-де-Жанейро хотын Лагоа-Родриго-де-Фрейтас нууранд байдаг хөвдөг гацуур. Усны мандал дээр сүндэрлэх 85 метр өндөр шинэ жилийн гацуур модыг олон сая чийдэнгээр чимжээ. Уг гацуур мод нь нийт 542 тонн жинтэй.
Гэрлэн чимэглэл нь 3,3 сая чийдэнтэй бөгөөд компьютерийн тусгай программаар удирддаг аж. Гацуур модны гэрлэн чимэглэлийг дунд зэргийн хэмжээтэй дүүргийн төвийг гэрэлтүүлэх хүчин чадалтай дизель хөдөлгүүрээр асаадаг гэнэ.
Энэхүү гацуур модны чимэглэлийг асаах ёслолын ажиллагааг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган жуулчин Бразил улсыг зорьдог байна.