Цагаан ордноос олны хүсэлтийн системийг хаан дараа жилийн 1-р сард шинэ хувилбарыг гаргана гэлээ. Associated Press агентлагт мэдээлснээр өчигдөр шөнө уг сайтыг хаасан ба өөрчлөлтийн ачаар жилд татвар төлөгчийн 1,3 сая долларыг хэмнэнэ гэжээ.
Уг сайт 2011 онд нээгдсэн ба олон нийтийн хүсэлт 100 мянгаас дээш гарын үсэг цуглуулж чадвал Обамагийн засгийн газраас хариу авч болно гэжээ. Сайт хаагдахаас өмнө Трампын үед 17 хүсэлт энэ стандартыг хангаад байжээ. Сайт дахин нээгдэхэд бүх хүсэлт гарын үсэг хэвээрээ байх юм байна.