Өнөөдөр Facebook-ээс мессенжер дахь дарамтаас хамгаалсан шинэ аргаа танилцууллаа. Онлайнаас дарамт хүлээн авдаг эмэгтэйчүүд болон сэтгүүлчдийн хүсэлтээр үүнийг бий болгожээ.
Эхлээд хүмүүсийг хуурамч аккаунт үүсгэхийг тухайлбал IP хаягийг нь харан сэргийлдэг болгожээ. Улмаар таны өмнө блоколсон хүн шинэ аккаунт нээгээд таныг нэмж чадахгүй гэсэн үг.
Мөн харилцан яриаг явуулж байгаа хүнд мэдэгдэлгүйгээр үл тоосон болгож болдог болгожээ. Ингэвэл танд нотиф ирэхгүй юм. Мөн нөгөө хүнд харсан гэж харагдалгүйгээр мессежийг унших боломжтой.