https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Галт тэрэг зам товчлох үүднээс ачааны галт тэрэг зорчдог байсан замаар явж осолдлоо

Галт тэрэг зам товчлох үүднээс ачааны галт тэрэг зорчдог байсан замаар явж осолдлоо


7 жил

   Даваа гарагийн өглөө АНУ-д “Амтрак” компанийн зорчигч тээвэрлэгч галт тэрэг замаасаа гаран автомашины замруу унаснаар зургаан хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар Ассошиетэд Пресс агентлаг мэдээллээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм байна.

Галт тэргийг автомашины зам руу унах үед зам дээр явж байсан долоон автомашинтай мөргөлдсөнөөс хоёр нь ачааны машин байжээ.Тус галт тэрэг нь Портландын чиглэлд орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн үед Сиатл хотоос хөдөлжээ.“Амтрак” компанийн зүгээс зам товчлох үүднээс өмнө нь ачааны галт тэрэг зорчдог байсан замаар явсан анхны туршилт нь ийнхүү осолдсон байна. Орон нутгийн цагаар 07:33 минутын орчимд галт тэрэг замаас гарч осол гарах үед галт тэргэнд 77 зорчигч, 7 галт тэрэгний ажилтан байсан гэж “Амтрак” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү