АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Йерусалемд айлчлах айчлалаа цуцалжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас Пенсийн Израйл, Египет руу явах айчлал мягмар гарагт эхлэх байсан ч цуцлагдсан гэжээ.
Цагаан ордноос тус арга хэмжээ нь Трампын Йерусалемийг Израйлын нийслэл гэж хүлээн зөвшөөрөх шийдвэрийг Палестин, ойрх дорнодыхон эсэргүүцсэнтэй холбоотой гэдгийг үгүйсгэжээ. Айлчлал цуцалсан шалтгаан бол удахгүй болох татварын санал хураалтанд дэд ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэй учраас гэсэн байна.