2015 онд ирэгчдийн тоо огцом өссөнөөс хойш Германд оргонол хүсэгчдийн тоо 2 жил дараалан бууржээ. 2017 онд 200 мянгаас бага хүн шилжин ирсэн гэж дотоод хэргийн сайд хэлжээ.
Герман улс 2015 оноос хойш Сири, Ирак, Афганистанаас сая гаруй хүмүүсийг хүлээн авчээ. 2015 онд 890 мянгад хүрээд байсан ч шилжин ирэгчдийн тоо Балканы хэд хэдэн улс хилээ хаан, Европын холбоо Турктэй Грекийн арлыг давахыг хориглосон гэрээ байгуулснаас буурсан юм.