Иран агаарын бохирдлоос болоод сургуулиудыг хаажээ

Иран агаарын бохирдлоос болоод сургуулиудыг хаажээ


7 жил

Бохирдол олон хүн амтай хотын хүмүүсийн амьдралд эрсдэл учруулж байгаа тул Ираны удирдлагууд нийслэл Тегран болон хэд хэдэн хотын сургуулийг хаажээ. Бага сургуулиуд Ням гарагт хааснаа зарласан байна. Табриз, Урумияа хотуудын сургууль 2 дахь өдрөө хаалттай байна.

Удирдлагууд жилийн энэ үеэр хаалтыг зарладаг байна. Мөн Настай хүн, хүүхэд жирэмсэн эмэгтэй, зүрхний өвчтэй хүмүүсийг дотор байхыг сануулсан байна. Теграны уурхай, цементийн үйлдвэрүүд мөн үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү