Destiny’s Child хамтлагийн фенүүд охидын хамтлагийг Coachella 2018-д эргэн нэгдэж магадгүй гэж үзээд байна. Уг цуурхал нь дуучин Бионсиг онлайнаар хийх гэж буй зүйлээ цухас дурддаг гэснээс болоод эхэлжээ. Ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа өнгөрсөн жил 2 хуруугаа гаргасан зургаараа дохио өгсөн байж магадгүй гэж хүмүүс үзсэн байна.
Тэгвэл дуучин Бионси AC/DC-гийн зурагтай хувцас өмссөн зургаа оруулсан ба зөвхөн DC гэсэн бичгийг харагдахаар авхуулжээ. Мишэл Уилльяамс 2013 онд Бионсэгийн Superbowl-д Destiny’s Child түр нэгдэж байсан үеийн хувцасны зургаа оруулсан байна. Улмаар фенүүд нь хамтлагийг Coachella 2018-д эргэн нэгдэж магадгүй гэж таамаглажээ.