Канберрагийн Бээжинг улс төрд нь оролцож байна гэсний дараа Хятад улс үүнийг эсэргүүцэн Австралийн элчин сайдтай уулзжээ. 2016 оноос Бээжинд байгаа Австралийн шилдэг дипломатч Жан Адамсыг Хятадын гадаад хэргийн сайд дуудан уулзжээ. Энэ нь Австралийн ерөнхий сайд Малколм Төрнбул Канберрагийн дотоодын улс төрд Хятадын нөлөө байгаад санаа зовнилоо илэрхийлсний 3 өдрийн дараа болжээ.
Австрали, Шинэ Зеланд нь улс төрийн намд гадаадын хандивыг хориглодоггүй улсууд юм. Австралийн шинэ хуулиар гадаадынхан хөндлөнгөөс оролцохыг гэмт хэрэгт үзэн, улсын төлөө ажилладаг лоббичдын бүртгэл тэмдэглэлийг шаардана гэжээ.