Google assistant гэрийн сүлжээнд холбон хажууд тоглож байгаа дууны нэрийг хүртэл хэлдэг болсон. Тэгвэл энэ нь илүү олон утсан дээр боломжтой болсон буюу Android 7.0 Nougat болон 6.0 Marshmallow дээрх таблет болон 5.0 Lollipop дээрх гар утсан дээр боломжтой болжээ.
Таблет дээрх энэ туслагч дараа долоо хоногт АНУ-д англи хэл дээр боломжтой болно. Харин андройд дээр англи хэл дээр АНУ, Их Британи, Энэтхэг, Австрали, Канад, Сингапурт хэрэглэгчдэд хүрч эхэлсэн ба Испани хэл дээр АНУ, Мексик, Испани улсуудад хүрчээ. Удахгүй Япон, Итали, Герман, Бразил, Солонгос улсуудад боломжтой болох юм байна.