Шинэ судалгаагаар газрын тос олборлохын тулд газар луу дриллдэн үйл ажиллагаа явуулдаг газрын ойролцоо төрсөн хүүхдүүд дутуу жинтэй төрөх магадлал 25 хувь байдаг гэжээ. Яг ямар шалтгаантайг эрдэмтэд тодорхой болгоогүй ч орчин тойрны бохирдол эх хүүхдэд муугаар нөлөөлдөг гэж үзэж байна.
Судлаачид Пеннсилванид 2004-2013 оны хооронд буюу газрын тос олборлож эхлэснээс өмнө болон хойших үед төрсөн 1 сая хүүхдийн мэдээлэл дээр анализ хийжээ. Энэ газраас 1,8 милийн зайтай амьдарсан эхээс төрсөн хүүхдүүдийн эрүүл мэнд тааруу байсан бол 0,6 минийн зайд амдарч байсан эхээс төрсөн хүүхдүүд илүү том нөлөөтэй байжээ.