Star wars: The Last Jedi киноны найруулагч Риан Жонсон энэ киног эмэгтэй эсвэл цагаан арьст биш хүний гарт өгөх цаг нь болсон гэжээ. Уг кино Европт нээлтээ хийсэн ба 12-р сарын 14-нд дэлхийд нээлтээ хийх юм.
Хэвлэлийн хурлын үеэр киноны олон талт байдлын талаар асуухад найруулагч “Маш олон гайхалтай эмэгтэй болон өнгөт арьст найруулагч нар байна. Мөн үүнд тоглоосой гэж хүссэн маш олон хүн байна. Ийм зүйл болоосой гэж хүсч байна” гэжээ.