ОХУ Йэмэний одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор дипломат төлөөлөгчөө гаргаад байна. Сүүлийн хэдэн долоо хоног Саудигаар удирдуулсан цэргийн эвсэл агаарын дайралт үзүүлэн тус улсад хохирол учруулаад байгаа юм.
ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мариа Захарова мягмар гарагт Оросын элчин сайдын бүх ажилчид тус улсаас явсан гэжээ. Хойгт байгаа оросын элчин сайд, дипломат зарим ажилчид Саудын нийслэл Риядад ажил үүргээ гүйцэтгэх юм байна. Мөн тэрээр орон нутгийн болон олон улсын төлөөлөгчид Йэмэний зөрчилд оролцогчдод нөлөө үзүүлэн дайныг дуусгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.