АНУ-ын Менхетнд зэсээр өнгөлсөн 2 цамхагийг холбосон тэнгэр дээр гүүртэй барилгын нээлтийг зарлалаа. SHoP архитектур загварыг нь гаргасан ба нэг цамхагийг өнцөг гарган бүжиглэж буй мэт харагдуулахаар барьжээ. Мөн 2 барилгын хооронд хүмүүс явж болох ба уг тэнгэр дэхь гүүрийг 91 метрийн өндөрт хийсэн байна. 4,25 сая поунд зэс орсон тус барилгад 761 хүн оршин суух боломжтой.