Японы фирм илүү цагаар ажилладаг ажилчдаа оффис даяар хөгжим дуугаргадаг дроноор гэрт нь хариулна

Японы фирм илүү цагаар ажилладаг ажилчдаа оффис даяар хөгжим дуугаргадаг дроноор гэрт нь хариулна


7 жил

Дэлхийн 2-р дайнаас хойш Япон улс илүү цагаар ажилладаг ажлын соёлд нэрвэгдсэн. Үүний эсрэг Тайсэй фирм дрон ашиглан оффис даяар яван хөгжим дуугарган ажилчдыг харих цаг болсныг сануулахаар болжээ.

Тус дрон нь нислэгийн үеэр харж байгаа зүйлээ бичих чадвартай ба ажлын цаг дууссан ч ажил дээрээ үлдсэн хүнийг таних чадвартай.  Явуулдаг хөгжим нь японы дэлгүүрүүд хаах үедээ явуулдаг хөгжим юм байна. Тайсэй компани энэ систэмээ 2018 оны 4-р сараас эхлүүлэх ба үүнийг ашиглах компаниудын сарын хөлсийг 450 доллар байхаар тооцжээ.

Илүү цагаар ажиллах нь Японд олон мянган хүний үхлийн шалтгаан болдог байна. Японы ажилчдын 5 хүн тутмын нэг нь 7 хоногт дунджаар 49 цаг ажилладаг гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү