Жүжигчийн Dwayne ‘The Rock’ Johnson яагаад 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй талаар ярьлаа. Өмнө нь тэрээр ерөнхийлөгч болох бодол байна уу гэх асуултыг үгүйсгээд “Хүмүүст туслах сайхан боломж тул байж болох юм. Өнгөрсөн сонгуулиар юу ч боломжтой гэдгийг харуулаа” гэжээ.
Харин өнгөрсөн шөнө The Graham Norton Show-гийн ангид оролцсон the Jumanji: Welcome to the Jungle-ын алдартан “Үүнийг боломжтой болгох гэсэн сонирхолтой санаа олны дунд байна” гэжээ. Мөн “Асуудал гэвэл 2020,2024 оны компанит ажлыг Жуманжид хамт тоглосон жүжигчин Кевин Харт бүрэн сүйтгэчихнэ ” гэж наргин хэлжээ.