Энэ сарын 7-нд болсон Аваргуудын лигийн тоглолтонд Украйны Шактер Донецк клубын дасгалжуулагч Паулу Фонсека баг нь аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарвал "Зорро" шиг хувцаслах болно гэдгээ тоглолтын өмнө залуустаа амласан байжээ. Харин багийнхан талбайдаа Манчестер Ситиг 2-1 харьцаатайгаар хожиж шөвгийн 16-д шалгарч чаджээ. Ингэснээр Шактер Донецк клубын дасгалжуулагч тоглолтын дараах хэвлэлийн бага хурдын үеэр Зорро болсон нь энэ.