1982 оны энэ өдөр дуучин реппер Никки Минаж Тринидад улсад мэндэлжээ. Дуучин бүсгүйн аав нь архи болон эмэнд донтож гэрээ шатаасан бөгөөд Минаж эмээтэйгээ амьдрах болж.
Тэрээр ахлах сургуулиа Нью Йорк Манхэттэнд элсэн орсноор урлагт анхаарал тавих болсон. Сургуулиа төгсөн жүжигчин болж хэдэн кинонд тоглож байсан. Дуучин болохоосоо өмнө зөөгч, менежер гэх мэт олон ажил хийж байсан ч үйлчлүүлэгчидтэй харьцаа муу байсан гэх шалтгаанаар 15 удаа халагджээ.
Харин одоо тэрээр дэлхий нийтэд танигдаж чадсан алдартай нэгэн болсон юм.