Оросын прокурорууд эдийн засгийн экс сайд Алексей Улюкаевийг ерөнхийлөгч Владимр Путиний ойрын холбоотноос 2 сая долларын авилгал авсан хэргээр 10 жилийн ял оноохыг хүсчээ.
Түүнийг өнгөрсөн жил сайд байхад нь баривчилжээ. Тэрээр Путиний 17 жил төр барих үед баривчлагдсан хамгийн дээд тушаалын хүн юм. Прокурор Борис Непорозни өмнөх сайдад 10 жилийн ял оноохыг шаарджээ. Шүүгдэгчийн авилгал авсан нь батлагдсан тул Алексей Улюкаевийг буруутай гэж үзэхийг прокурор хүссэн байна.