Сиднэйд болсон тоглолтондоо 13 цаг машинаар явж очсон дуучин Sia фенүүдээсээ магтаал хүртээд байна. Цаг агаарын таагүй байдлаас болоод нислэг цуцлагдсан ч тэрээр тоглолтоо цуцлалгүй Мельбурнээс машинаар ирсэн байна.
Дуучин өөрийн твиттер хуудсанд “Би магадгүй 5 минут хоцрох байх. Цаг агаараас болоод нислэг цуцлагдсан тул 13 цаг жолоодож ирнэ. Хамт байгаарай залуусаа хайртай шүү” гэж жиргэсэн байна.