Австрали, Филиппиний Тэйлор Свифтийн фенүүд түүний шинэ цомгийг Spotify, Apple Music дээр сонсох боломжтой байгааг скриншот хийн жиргэж байсан. Тэгвэл түүний цомог АНУ-ын Spotify дээр сонсох боломжтой болжээ.
Түүнээс өмнө түүний цомгийн сонсохыг тулд дижиталаар татах эсвэл цомгийг худалдан авах шаардлагатай байсан юм. Свифтийн анхны 5 цомог 6-р сард 3 жилийн дараа Spotify дээр нэмэгдэж байжээ. Учир нь дуучин стримин сүлжээнүүдтэй асуудалтай байсан юм.
Дуучин Spotify-д дуугаа тавьж байгаа талаар юм хэлээгүй ч цомог гараад 3 долоо хоногийн дараа ийнхүү стримин сүлжээгээр сонсох боломжтой болж байгаа юм.